Цаг үеийн мэдээ

Зэвсэгт хүчний 123, 167 дугаар ангиуд “Оюутан цэрэг” сургалтад хамрагдаж байгаа бүрэлдэхүүнийхээ бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлжилтийн түвшинг дээшлүүлэх зорилгоор 7 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд 10 километрийн явган маршийг зохион байгуулж явууллаа.

Явган маршийг сургалтын 5 цэгт буюу  тактик, амьд гарах арга ухаан, эмнэлгийн бэлтгэл хичээлүүдийг хослуулан жижиг бүлгээр байлдааны үүрэг гүйцэтгэх болон эмнэлгийн анхны тусламжийг үзүүлэх зэрэг арга ажиллагаанд сургаж дадлагажуулснаараа онцлог боллоо.

Таны сурталчилгаа