Цаг үеийн мэдээ

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчид болон оюутан цэргийн алба хаагчдын дунд нөхөрсөг өдөрлөгийг зохион байгууллаа. 

Уг өдөрлөгийн үеэр гар бөмбөг, ширээний теннис, олс таталт, ковер дууны уралдааныг зохион байгуулсан юм.

Уралдааны нэгдсэн дүнгээр гар бөмбөгийн тэмцээнд оюутан цэргийн нэгдүгээр баг тэргүүлж, дэд байрт оюутан цэргийн хоёрдугаар баг орсон бол ширээний теннисний тэмцээнд тэргүүн болон дэд байрт Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн байлдагч Ц.Ариунболд, Г.Баяндалай нар манлайлав.

Мөн олс таталтын тэмцээнд оюутан цэргүүдийн нэг ба хоёрдугаар баг тэргүүлж, ковер дууны уралдаанд тус ангийн байлдагч С.Хаш-Эрдэнэ, оюутан цэрэг С.Энх-Эрдэнэ нар эхний байрт шалгарлаа.

Таны сурталчилгаа