Цаг үеийн мэдээ

Орхон голын усны түвшин Булган аймгийн Орхон сум орчимд 50 см, Сайхан сум орчимд 46 см, Тэрэлж гол Тэрэлж амралт орчимд 15 см тус тус нэмэгдэж, Өлзийт болон Сайхан сум орчимд ОРХОН гол үерийн аюултай түвшинг 5-45 см даван хүчтэй үерлэж байна.

Хэнтий нуруунаас усжих ХАРАА гол /Дархан хот/, ХЭРЛЭН гол /Мөнгөнморьт, Багануур, Өндөрхаан сум орчимд/, БАЛЖ болон ОНОН гол /Дадал сум орчимд/, Хангай нурууны арын ОРХОН гол /Хархорин сум/, ЗЭГСТЭЙ гол /Өлзийт сум/, Онги гол /Сайхан-Овоо/, Халх гол Баянхошуу сум орчимд үерийн түвшинг тус тус 10-114 см давсан байдалтай нэлээд элбэг устай байна.

Харин Хангай нуруунаас усжих ОРХОН гол, СЭЛЭНГЭ мөрөн /Сүхбаатар хот орчимд/, ОНГИ гол /Сайхан-Овоо сум/, Хэнтий нуруунаас эхтэй ТУУЛ гол /Лүн сум/, ЕРӨӨ гол /Дулаанхаан сум/, Их Хянганы нуруунаас эхтэй ХАЛХ гол /Ялалт баг/ орчимд үерийн аюултай түвшинг 10-40 см даван тус тус хүчтэй үерлэж байна.

​Цаашид: 7 дугаар сарын 18-ны өдөр Туул голын усны түвшин Улаанбаатар хот орчимд 15 см нэмэгдэж үерийн түвшинг 15 см даван үерлэх төлөвтэй байна.

Иймд дээр дурьдсан гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялаж, амарч, зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж голын эрэг татам дагуу бууж суурьшихгүй, баталгаатай гүүр гарамаар зорчихыг онцгойлон анхааруулж байна.

Эх сурвалж: ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газар

Таны сурталчилгаа