Цаг үеийн мэдээ

НОГООН ХӨГЖИЛ - НОГООН САНХҮҮЖИЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО 

“Welcome to Mongolia” уриан доор 2023 оны 7 дугаар сарын 9-10-ны өдрүүдэд зохион байгуулсан Монгол Улсын Эдийн засгийн форум-2023” арга хэмжээний 14-р салбар хуралдаан “Ногоон хөгжил-Ногоон санхүүжилт” сэдвийн хүрээнд болов. 

ХАР-УС НУУРЫН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАРТ АЯНГА БУУЖ ЗЭГСНИЙ ТҮЙМЭР ГАРАВ

Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газрын Агваш арлын орчимд аянга бууж зэгсний түймэр гарч, үргэлжилсэн бороо орж унтарсан. Мэргэжлийн байгууллагууд хохирлын хэмжээг тогтоон ажиллаж байна. Баяр наадмын өдрүүдэд 21 аймгийн Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, Сав газрын захиргаадын албан хаагчид байнгын бэлэн байдалд эргүүл хийж хяналт тавин ажиллалаа. 

ӨВ СОЁЛОО ӨНГӨЛӨН, ӨНӨӨ ҮЕТЭЙ ХОСЛУУЛСАН “NAADAM NIGHT-2023” АМЖИЛТТАЙ БОЛЛОО

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны санаачилгаар уламжлал болгон зохион байгуулж буй “Naadam night-2023” арга хэмжээ амжилттай боллоо. Итали, Испани, Польш, Чех, Хятад, Солонгос, Франц зэрэг 10 гаруй орны 250 гаруй жуулчин бусад хүндтэй зочид, төлөөлөгчид энэ удаагийн наадмыг үзэж сонирхлоо. 

ХӨГНӨ ХААН УУЛЫГ ХӨГЖӨӨХ ОЛОН УЛСЫН АРГА ХЭМЖЭЭГ ХИЙЛЭЭ

Хөгнө хан ууланд ХХ зууны Монголын кино урлагийн сор болсон бүтээл “Мандухай сэцэн хатан" киноны зураг авалтыг хийжээ. Одоо Хөгнө хан, элсэн тасархай орчмын бүс нутаг гадаад, дотоодын жуулчдын сонирхлыг татсан газар болж, аялал жуулчлал хөгжиж байна.

ШИНЖИЛГЭЭГЭЭР СЭЛБЭ, УЛИАСТАЙ, ДУНД ГОЛУУД V ЗЭРЭГ БУЮУ БОХИРДОЛТОЙ ГАРЧЭЭ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн 2023 оны А/253 дугаар тушаалаар Нийслэл хотод үер усны аюулын улмаас үүссэн хөрсний бохирдлын эсрэг хариу арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.  

Нийслэл хотод үер усны аюулын улмаас үүссэн 41 газраас үеийн усны чанар, найрлагыг шинжилсэн дүгнэлт гарав.

ТУУРАЙН ТӨВӨРГӨӨН ОЛОН УЛСЫН ХӨГЖИМ, СОЁЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН 24 ДҮГЭЭР ИХ НААДАМ ХАРХОРИН ХОТНОО БОЛЛОО 

Торгоны зам фестиваль нь 1999 оноос хойш явагдаж байна. Хархорум (Хархүрэм) буюу Каракорум хот нь Чингис хааны зарлигаар 1220 онд Их Монгол Улсын нийслэл хотыг Аураг ордноос тус хотод шилжүүлэх зарлиг гарч, Өгэдэй хааны үеэс албан ёсны нийслэл болсон юм. 

БАЙГАЛЬ ХАМГААЛЛЫН ИТГЭЛЦЛИЙН САНД 71 САЯ АМ.ДОЛЛАР ТӨВЛӨРҮҮЛНЭ 

Монгол Улсын Засгийн газрын “Ногоон хөгжлийн сэргэлтийн бодлого”-ын хүрээнд байгаль хамгааллын салбарын тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, түүнийг удирдан зохицуулах мөн байгаль хамгааллын урт хугацааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилгоор “Байгаль хамгааллын итгэлцлийн сан”-г БОАЖЯ, Дэ Нэйче Консерванси (TNC) байгууллага болон бусад холбогдох талууд хамтран үүсгэн байгуулж байна. 

 

МОНГОЛ УЛСЫН БОАЖЯ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ КИРГИЗ УЛСЫН ХААЯ ХООРОНДЫН ОЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 

Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Бүгд Найрамдах Киргиз Улсын Хөдөө аж ахуйн яам дараах чиглэлээр хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа.  Үүнд: Ойжуулалт, нөхөн сэргээлт, Агро ойн аж ахуйг хөгжүүлэх,  Сайн чанарын модны үр бэлтгэх, Ганд тэсвэртэй тарьц суулгацыг ургуулах, давслаг орчинд тэсвэртэй зүйлийн үр бэлтгэх, Ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх шинэ дэвшилтэт технологи дамжуулах гэсэн чиглэлээр байгуулав. 

БАЙГАЛЬ ОРЧИН,АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫГ ЗАЛУУС СОНИРХОЖ БАЙНА 

Mongolia Economic Forum 2023-ийн дэргэд зохион байгуулагдаж буй, залууст зориулсан MEF Youth арга хэмжээнд БОАЖ-ын Сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнэ салбарын тухай танхимын ярилцлага өгөв.  "MEF Youth" арга хэмжээгээр залуус нийгэм эдийн засаг, боловсрол, соёл, байгаль орчны талаар өөрсдийн үзэл бодол, харах өнцөг, санал санаачилгаа ярилцаж, Монгол болоод Олон Улсын Экспертүүдтэй хамт ирээдүйд чухал хамааралтай сэдвүүдэд анхаарал хандуулж, хувь нэмрээ оруулах боломж олгох юм. 

ЭРДЭНЭ ЗУУ ХИЙДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАЖ, ХОСГҮЙ ҮНЭТ ЭРДЭНЭСИЙН САНГ ЗАСВАРЛАХ БОЛОН БУСАД АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭВ  

Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын албан хаагчидтай БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ уулзав. Байгаль хамгаалагчдын цаашдын хөгжил, төлөвлөлтийн талаар санал солилцож, ирэх 10-р сард "Байгаль хамгаалагчдын нэгдсэн зөвлөгөөн"-ийг хийх үед Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас тодорхой асуудлуудыг хөндөх, шийдвэрлэхээр боллоо.

Таны сурталчилгаа