Цаг үеийн мэдээ

Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Н-ыг Буянт сумын Засаг даргаас огцруулсан.

Н нь сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгагдаагүй асуудлыг хэлэлцэж Засаг даргын албан тушаалаас огцруулсан нь хууль бус болохыг тогтоолгохоор шүүхэд хандсан.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь хуралдаанд асуудал хэлэлцүүлэхээр санаачилж оруулах эрхтэй боловч хуралдаан болохоос  1 хоногийн өмнө  уг саналыг Хурлын төлөөлөгчдөд тараасан байхыг хуулиар шаарддаг. Энэ нь хуралд оруулж хэлэлцүүлэх бүх асуудалд хамаардаг.

Шүүхээс дээрх хуулийн шаардлагыг хангалгүйгээр Засаг даргыг огцруулах асуудлыг тухайн хуралд санал гаргаж хэлэлцүүлсэн нь хууль зөрчсөн гэж үзэж  сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Хураангуй бэлтгэсэн:  Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Янжиндулам

Таны сурталчилгаа