Цаг үеийн мэдээ

Долоодугаар сарын 7-16-ны хооронд хөдөө орон нутгийг зорьсон тээврийн хэрэгслийн талаарх мэдээллийг Зам тээврийн хөгжлийн төвөөс өглөө. 

Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал Х.Пүрэвжаргал: "Өнгөрсөн баяр наадмын өдрүүдэд улсын хэмжээнд давхардсан тоогоор нийт 843,000 тээврийн хэрэгсэл төлбөр авах цэгүүдээр нэвтэрч өнгөрсөн. Замууд нь олон улс улсын чанартай болон орон нутгийн зам гэж 2 ангилагддаг. Олон улс улсын чанартай замуудад 12 аймгийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрсөн 13 байршилд 70 км орчим газар үерийн усанд угаагдсан, 8 байршилд хоолой, хоолойн бэхэлгээ амсар угаагдаж эвдэрсэн гэмтэл гарч мөн 4 гүүр үерийн усанд угаагдаж эвдэрсэн байдалтай байна. Харин орон нутгийн буюу Сэлэнгэ аймгийн Мандал сум /Зүүнхараа/ -ын гүүр эвдэрч, тухайн аймгийн онцгой комисс анхаарал хандуулан ажиллаж байна" гэлээ.

Таны сурталчилгаа