Цаг үеийн мэдээ

Хонь: Од эрхэс таны итгэл найдварыг баталж байна. Тиймээс энэ завшааныг ашиглан мөрөөдөлдөө хүрэх боломж байна. Таны нэр хүнд өсөж эхэлнэ. Хэрвээ чухал ажил байгаа бол өнөөдөр амжуулах хэрэгтэй. Таны биеэ авч явах байдлыг бүгдийг нь ажиглаж байна. Харин хайр дурлалын адал явдал хүндрэл авчирч магадгүй.

Үхэр: Өөрийн дадаж тогтсон зуршлаа аль болох энгийн байлгах нь сайн үр дагавартай. Шинийг эхлэхээсээ өмнө хийж амжаагүй орхисон ажлаа гүйцээ. Шинэ үүрэг даалгавар авах нь танд ашиггүй байна. Гэхдээ ажлаас хойш суух нь дэмий хэл аманд өртүүлж магадгүй. Эрсдэлтэй алхам хийх хэрэггүй, хүлээсэн нь дээр.

Ихэр: Таны ажлын арга барил, бусдыг өөртөө татах чадвар байр суурийг тань бэхжүүлэх болно. Материаллаг байдлаа дээшлүүлэхэд таатай нөлөө ирнэ. Таны амьдралын эрч хүч өндөр байгаа ч үнэн бодит байдлыг ойлгоход төвөгтэй байх болно. Яаруу сандруу шийдвэр бүү гарга. Хуурамч бардам зан хэрэггүй. Зөн билигтээ найд.

Мэлхий: Шинэ танилуудтайгаа болгоомжтой харьц. Урьдчилан таамаглах аргагүй нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэхгүй. Цаг үргэлж хувийн амбицаа дарж байхыг од эрхэс зөвлөж байна. Өөрийн боломжоо эрүүл саруул ухаанаар үнэлэх нь бүхий л хямралт нөхцөл байдалд хамгийн сайн арга байна.

Арслан: Санаачилгатай хандлага үргэлжилнэ. Од эрхсийн нөлөө зөрчил тэмцэл авчирч болно. Таны уян хатан чанар л тайван хүлээцтэй, өөрийн гэсэн бодолтой байх боломж өгөхөөр байна. Анхаарал сайн байсан ч мөнгөний асуудалд болгоомжтой байх хэрэгтэй. Энэ үед сонссон бүхэндээ итгэх гэсний хэрэггүй.

Охин: Ихэнх хүмүүст тогтвортой байх эрмэлзэл төрөх болно. Гэвч аялах, адал явдал хайх зэрэг хүсэл таныг татна. Хурц түрэмгий авир гаргаж болохгүй. Найз нөхөд болон мөнгөний асуудлыг хооронд нь хольж хутгах хэрэггүй. Хэрвээ онц шаардлагагүй бол хэн нэгэнд мөнгө зээлдүүлсний хэрэггүй.

Жинлүүр: Удаан хугацааны турш идэвх зүтгэл гаргаж байсан зүйл энэ өдөр биелэгдэх боломжтой. Нэр хүндээ аврах шударга ёсны өрсөлдөөнд өөрийгөө сорино. Та удаан хүсэн хүлээж байсан байр сууриндаа хүрч магадгүй. Бусад хүмүүсийн таны талаарх сэтгэгдэлд санаа зовж байгаа бол ажлаа хамгийн сайнаар хий.

Хилэнц: Аливаа харилцаа санаанд тань хүрэхгүй бол өөрөөсөө эхлээд өө хай. Бусдыг өөртөө тааруулан юу хийхийг шаардах нь зохимжгүй. Зөвхөн хар амиа бодох хэрэггүй. Амьдралыг өөр нүдээр харах боломжийг ашигла. Хайртай хүнийхээ дуртай зүйлийг ойлгохыг хичээ. Өөрийн гэр бүлээ хайрладаг хүнийг одод ивээнэ гэдгийг санаарай.

Нум: Таны эрч хүч ажлын үр дүнд эергээр нөлөөлөх тул ажлаа амжилттай дуусгах болно. Амьдралыг сайнаар өөрчлөх мэдээ хүлээж байна. Аливаа өөрчлөлтөд бэлэн байж, сэтгэл санаагаа өөдрөг байлгахыг хичээ. Од эрхэс энэ цаг үед ямар ч нөхцөлд хэт амиа бодохгүй байхыг онцлон анхааруулж байна.

Матар: Хуурмаг амлалттай хүмүүстэй холбогдох магадлалтай. Ажил хэрэгт тулгарах асуудлууд хүнд бус байх боловч ашиг нэмэгдэхгүй байж мэднэ. Муу хүмүүсийн нөлөөлөлд орж болзошгүй. Ажлаа хэвийн үргэлжлүүлэхийн тулд бодлоготой шийдвэр гаргаж, болгоомжтой бай. Өрсөлдөгчийн урхи, занганаас мултрахад хувийн ур чадвар л тусална.

Хумх: Таны өмнө олон зам байх тул зөв сонголт хийхэд хэцүү байна. Дотнын хүмүүсийн ятгалга дэмий хоосон зүйл байж мэднэ. Хянамгай байвал ажилдаа болон хувийн амьдралд алдаа гаргахгүй. Зөв сонголт хийвэл та аз жаргалыг мэдэрнэ. Таны амьдралд удахгүй сайн сайхан зүйлс ирнэ гэдэгт итгэж болно.

Загас: Амжилт танд амар тайван байдлыг авчирна. Хэрэв таалагдахгүй нөхцөл байдлыг мэдэрч байгаа бол орчноо өөрчлөх нь ухаантай шийдвэр байх болно. Өмнө нь гаргасан төлөвлөгөөгөө өөрчилж магадгүй. Уламжлалт сэтгэхүйгээс илүү өөрийн сэтгэл зүрхээ дага. Өөрийн сонирхолтой зүйлээ сонгох нь хүсэж байгаа ажилд ороход тусална. Гэхдээ хийх үйлдлийнхээ эерэг болон сөрөг талыг анхаарах хэрэгтэй. 

Таны сурталчилгаа