Цаг үеийн мэдээ

БНСУ-ын хамгийн хямд өртөгтэй агаарын тээврийн T'way Air компани Дэгү-Улаанбаатар чиглэлийн нислэгийг энэ сард нээнэ хэмээн мэдэгдлээ. 

T'way Air 7-р сарын 28-аас эхлэн Дэгү-Улаанбаатар чиглэлд долоо хоногт 2 удаа нислэг үйлдэхээр төлөвлөж байна. Өнгөрсөн оны 7-р сард тус компани аялал жуулчлалын эрэлтийг хангах үүднээс Инчеон-Улаанбаатар чиглэлийн нислэгийг нээгээд байсан билээ.

T'way Air компани нь Япон, Вьетнам, Тайланд, Гаум, Сайпан, Монгол, Филиппин зэрэг улсууд руу ахиалгат нислэг үйлддэг бөгөөд 29 зорчигч тээврийн онгоцтой. Тус компани энэ онд багтаан B737-800 загварын 2 онгоц нэмэхээр төлөвлөж байгаа юм.

Таны сурталчилгаа