Цаг үеийн мэдээ

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Таван толгой багийн ‘’Зүлэгт’’ гэдэг газар / аймгийн төвөөс зүүн зүгт 150 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ Суудлын автомашин авто замын хажуугийн төмөр хашлага мөргөсөн тухай дуудлагыг 7 сарын 17-ны өдрийн 14:43 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн сумын чиглэлд 2 зорчигчтой  зорчиж явсан иргэн Б-ын ‘’Приус-30’’ загварын автомашин авто замын хажуугийн төмөр хашлага мөргөж тухайн автомашины жолооч Б /27 настай, эмэгтэй/, Д /15 настай, эрэгтэй/ нар автомашины эд ангид хавчуулагдан гэмтсэн тул эсэн мэнд гаргаж Тариалан сумын Эрүүл мэндийн төвд хүргэж өгсөн байна. 

Таны сурталчилгаа