Цаг үеийн мэдээ

Өмнөговь аймгийн засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Тус хурлаар дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд: 

- Боловсролын салбарын шагналын журмыг шинэчлэх 

- Орон нутгаас асран хамгаалагчдын талаар баримтлах бодлогын бичиг баримт 

- Аймгийн 2023 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах 

- 2023 оны төсвийн тодотгол 

- 2023 оны хагас жилийн төсвийн гүйцэтгэл 

- Даланзадгад сумын хот төлөвлөлтийн шаардлага хангахгүй байгаа барилгажсан хэсгийн газар чөлөөлөх, дахин төлөвлөн барилгажуулах төлөвлөлтийн заагийг батлах тухай 

- “Нутгийн дэм” хөтөлбөрт хамрагдаагүй зарим төрийн байгууллагыг хамруулах тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ 

Энэ удаагийн Өмнөговь аймгийн засаг даргын зөвлөлийн хуралдааны онцлог нь: Засгийн газрын 241-р тогтоолоор цалин нь буурсан “Орон нутгийн төсвийн байгууллагын төрийн үйлчилгээний албан хаагч”-ын “Нутгийн дэм”-ийг нэмэгдүүлэх замаар буурсан цалингийн зөрүүг арилгах төслийг боловсруулан ИТХ-д оруулах чиглэлийг Өмнөговь аймгийн засаг дарга өглөө.

Таны сурталчилгаа