Цаг үеийн мэдээ

Улсын хэмжээнд 2023 оны эхний хагас жилд 3.9 сая мал хорогдсон байна. Улсын хэмжээнд 2022 оны эцэст тоологдсон төллөх насны нийт 30.9 сая хээлтэгч малын 21.0 сая (68.2%) нь 2023 оны эхний хагас жилд төллөсөн байна. Эм хонины 73.5 хувь, эм ямааны 64.6 хувь, үнээний 63.4 хувь, гүүний 55.4 хувь, ингэний 37.3 хувь нь төллөжээ. Гарсан төлийн 85.6 хувь буюу 18.0 сая төл бойжиж байна. Бойжуулсан төл өмнөх оны мөн үеэс 6.4 (26.3%) саяар буурсан байна.

Том малын зүй бус хорогдол 2023 оны эхний хагас жилд улсын хэмжээнд 3.9 сая болж, өмнөх оны мөн үеэс  3.7 саяар буюу 17.8 дахин өссөн байна. Нийт хорогдол оны эхний малын 5.5 хувийг эзэлж байна. Харин 2023 оны 6 дугаар сард 263.9 мянган мал хорогдсон нь эхний хагас жилийн хорогдсон малын 6.8 хувийг эзэлж байна. Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл, хонь  1.7 сая, ямаа 1.7 сая, үхэр 328.0 мянга, адуу 211.5 мянга, тэмээ 4.4 мянгаар хорогдсон байна. Нийт хорогдсон малын 43.1 хувийг ямаа, 42.9 хувийг хонь эзэлж байна.

Таны сурталчилгаа