Цаг үеийн мэдээ

Монголын баг Монгени сургуулийг төлөөлж 8 сарын 3-с 8 сарын 8-ны хооронд Казакстан улсын Актау хотноо зохиогдох сургуулиудын багийн ДАШТ-нд оролцохоор боллоо. 

Тус тэмцээнд 2006 онд Монголоос анх удаагаа оролцож “Төр Монгол” сургуулийн охидын баг 12 хүртэлх насанд түрүүлж байсан түүхтэй юм.

ФИДЕ-ийн шатрыг бүх түвшинд хөгжүүлэх төслийн хүрээнд ЕБС-иудыг шатарт татан оруулах зорилготойгоор энэ жилээс ОУ-ын Шатрын Холбоо /ФИДЕ/ тус тэмцээнийг сэргээж, шинэ форматаар зохион байгуулахаар болсон билээ. Энэхүү төслийн хүрээнд 50 улсын үндсэн баг бүрт ФИДЕ-с санхүүгийн дэмжлэг үзүүлэх юм. Монголын Шатрын Холбооны шуурхай ажлын үр дүнд манай холбоо 50 улсад багтаж, сонгогдсоныг дуулгахад таатай байна. 

МШХ-ны Ерөнхийлөгч Э.ГУРВАНБААТАР багийн ахлагч Б.ГАЛМАНДАХ болон тамирчдын төлөөлөлд онгоцны тийзийг гардуулан, амжилт хүслээ. 

Монгени сургуулийн багийг “Их Нүүдэл” тэмцээнд амжилттай оролцож, тэргүүн байрт шалгарсан үр дүнд үндэслэн сонгон шалгаруулсан болно.

Таны сурталчилгаа