Цаг үеийн мэдээ

Нийгмийн  даатгалын  ерөнхий  газрын  мэдээллээр  нийгмийн  даатгалын сангийн орлого 2023 оны эхний хагас жилд 1917.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 281.2 (17.2%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеэс өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 210.6 (14.9%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Тэтгэврийн даатгалын сангаас 2023 оны эхний хагас жилийн байдлаар 489.0 мянган хүнд 1619.7 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 17.5  (3.7%) мянган хүнээр нэмэгдэж, олгосон тэтгэврийн хэмжээ 138.1 (9.3%) тэрбум төгрөгөөр өсжээ.

Таны сурталчилгаа