Цаг үеийн мэдээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Ус сувгийн удирдах газар /УСУГ/-аас цахимаар удирдан зохион байгуулав. 

Геодези, усны барилга байгууламжийн газрын дарга Л.Ариунтуяа цаашид хийх ажлын талаар санал хэлсэн юм. Тэрбээр:

Зөвшөөрөлгүй барилга, байгууламжид газар олгосон асуудлыг цэгцлэх хэрэгтэй байна. Мөн гүүрэн байгууламжууд стандартын бус, шаардлага хангахгүй байгаа. Үерийн нөхцөл байдал цаашид үүсэхийг үгүйсгэхгүй. Иймд дорвитой арга хэмжээ авмаар байна. Усны голдирол өөрчилж барьсан шатахуун түгээх станцууд бий. 2020 оноос хойш ус их хэмжээгээр тогтдог 27 байршлаас 17-г нь шийдсэн. Энэ жил таван байршилд ажил эхлээд явж байгаа. Мөн үерийн бүсэд байгаа айлуудыг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай гэдгийг хэлж байлаа.

 

Таны сурталчилгаа