Цаг үеийн мэдээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Ус сувгийн удирдах газар /УСУГ/-аас цахимаар удирдан зохион байгуулав. 

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Р.Дагдан:

Үзлэг, засвар, шуурхай үйлчилгээний бригадуудыг ажиллуулж, цахилгаан, шугам сүлжээний тоноглолуудад үзлэг, засвар үйлчилгээг тухай бүр хийж, байнгын хяналт тавьж ажиллалаа. Бүх шугам, дэд станц, цахилгаан тоноглолд ээлжит бус үзлэг хийж, илэрсэн гэмтэл, зөрчлийг арилгасан. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед 434 инженер, техникийн ажилтан, 108 техник хэрэгсэлтэй ажиллалаа. Үер усны аюулаас үүдэлтэй цахилгаан дамжуулах агаарын шугамын 28 тулгуур унасан, хазайсныг сэргээн босгож, зуслан чиглэлийн хэрэглэгчдийг цахилгаанаар хангадаг 35 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын гурван тулгуурыг унахаас сэргийлж, суурийг хүчитгэсэн.  Мөн үерт автагдаж болзошгүй 117 дэд өртөөнд үзлэг хийж, 30 дэд өртөөнд ус орохоос сэргийлэх арга хэмжээ авсан хэмээлээ.

 

Таны сурталчилгаа