Цаг үеийн мэдээ

Аюулт үзэгдэл, ослын тохиолдол  2023 оны эхний хагас жилийн байдлаар 2354 болж, өмнөх оны мөн үеэс 50 (2.2%)-аар өссөн байна. Объектын түймэр 2023 оны эхний хагас жилд 1699 удаа бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 82 (4.6%)-аар буурсан бол газар хөдлөлт 41 удаа бүртгэгдэж, 9 (28.1%)-өөр өссөн байна. Аюулт үзэгдэл, ослын улмаас 2023 оны эхний  хагас жилийн байдлаар нийт 109 хүн амь насаа алдаж  , өмнөх оны мөн үеэс 10 (10.1%)-аар өссөн байна.

Аюулт үзэгдэл, ослын улмаас 2023 оны эхний хагас жилийн байдлаар 20.4 тэрбум төгрөгийн хохирол учирч, 0.5 тэрбум төгрөг зарцуулсан байна. 

Таны сурталчилгаа