Цаг үеийн мэдээ

Малын зах зээлийн дундаж үнийн 2023 оны 6 дугаар сарын мэдээллийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад хязаалан гунан үхрийн үнэ 1.5 сая төгрөг болж, 103.3 мянган  төгрөгөөр, соёолон үрээний үнэ 1.2 сая төгрөг болж, 34.5 мянган төгрөгөөр, эр хонины үнэ 255.7 мянган төгрөг болж, 21.3 мянган төгрөгөөр, атны үнэ 1.5 сая төгрөг болж, 1.2 мянган төгрөгөөр, эр ямааны үнэ 161.6 мянган төгрөг болж, 0.2 мянган төгрөгөөр тус тус өссөн байна.

Эр хонины үнэ 2023 оны 6 дугаар сард Улаанбаатар хот болон Баян-Өлгий аймагт хамгийн өндөр буюу  300.0  мянган төгрөг, Хэнтий аймагт хамгийн бага буюу  180.0 мянган төгрөг байна.

Таны сурталчилгаа