Цаг үеийн мэдээ

”Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хэрэгжүүлж буй Шилжүүлэн ачих терминал (ШАТ) төслийг энэ оны аравдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. 

Шилжүүлэн ачих терминалын ажлын явцын нийт гүйцэтгэл 60 орчим хувь бөгөөд газар шороо, дөрвөлжин, дугуй хоолой, дээд бүтцийн ажлууд 100 хувь дууссан гүйцэтгэлтэй байна.   

”Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Будбаяр: Монгол Улсын экспортын гарцыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой Шилжүүлэн ачих терминалын төслийн ажлыг  хугацаанд ашиглалтад оруулахыг Ерөнхий гүйцэтгэгчид үүрэг болгож, газар дээр нь шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна. 

ШАТ нь Тавантолгойн бүлэг ордоос төмөр замын тээврээр ачигдсан чингэлэгтэй ачааг вагоноос автомашинд, вагоноос вагонд шилжүүлэн ачих боломжтой, нүүрс хадгалах, гаалийн бүрдүүлэлт, төлбөр тооцоо хийх зэрэг нэг цэгийн үйлчилгээ бүхий 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаатай жилд 24.9 сая тн ачааг шилжүүлэн ачих хүчин чадалтай, ачилт, буулгалтын 74 га талбайтай байгууламж юм. 

Тус терминал ашиглалтад орсноор 285 байнгын ажлын байр бий болж хүнд даацын машинаас үүдэлтэй газар доройтох, ургамал устах, хөрс элэгдэх, тоос үүсэх мөн мал амьтны бэлчээрийн газар, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах юм.

Таны сурталчилгаа