Цаг үеийн мэдээ

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Б.Баярсайхан нар Завхан аймагт ажиллаж Тосонцэнгэл, Их-Уул, Нөмрөг, Завханмандал сумдын 100 жилийн ойн арга хэмжээнд оролцжээ.  

Мөн 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Б.Баярсайхан нарын хүсэлтээр Завхан аймагт ажиллав. 

Тэрээр өөрийн харьяа салбарын байгууллагууд болох Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шинжилгээний хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтсүүдээр орж үйл ажиллагаатай нь танилцлаа. Уулзалтын явцад эдгээр байгууллагуудын барилга байгууламж, тоног төхөөрөмж, машин техникийн асуудлуудыг шийдвэрлэхээр боллоо.

Таны сурталчилгаа