Цаг үеийн мэдээ

Монгол Улсын эрүүл мэндийн салбарт 63,340 ажилтан ажиллаж байгаа юм. Тэдний 11,405 нь эрэгтэй бол 51,935 нь эмэгтэй ажилтан. 

Мөн

- 22.1 хувь нь их эмч

- 22 хувь нь сувилагч

- 5.9 хувь нь эмч зүйч

- 3.5 хувь нь эм найруулагч

- 2.3 хувь нь удирдах ажилтан

- 2.3 хувь нь лабораторийн техникч 

- 2.7 хувь нь бага эмч

- 39.2 хувь нь эмнэлгийн бусад ажилтан юм. 

Эрүүл мэндийн ажилтнуудыг насны бүлэг, хүйсээр авч үзвэл, эрэгтэйчүүдийн дийлэнх нь буюу 34.8 хувь нь 30-39 насныхан байна. Харин эмэгтэйчүүдийн 31.7 хувь нь мөн л 30-39 насныхан байгаа аж. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын дунд 60 ба түүнээс дээш насныхны эзлэх хувь хамгийн бага буюу таван 5 хувьтай байна.

Таны сурталчилгаа