Олон нийтийн цахим сүлжээнд Булган аймгийн цагдаагийн алба хаагч О.Цэлмэг тус аймгийн цагдаагийн газрын дарга нар цалингийн тодорхой хувийг хасдаг, түүнийхээ дараа мэдэгддэг болон бусад асуудлуудыг дэлгэж шүгэл үлээсэн. Уг асуудалтай холбогдуулан ЦЕГ-аас шалгалтын ажиллагаа явуулж буй талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлсэн.
Шалгалтын ажиллагаагаар илэрсэн зөрчлийг дүгнэн тус аймгийн Цагдаагийн дарга Л.Ганбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Мөн шат дараатай арга хэмжээ авч 4-6 албан тушаалтанд хариуцлага тооцсон тухай ЦЕГ-аас мэдээллээ.