Цаг үеийн мэдээ

Архангай аймгийн багш нарын бага хурал энэ сарын 30-ны өдөр боллоо. Хурлыг аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид нээж, БШУГ-ын дарга Ц.Мөнхбат, аймгийн ЗДТГ-ын дарга Д.Алтангэрэл нар БШУЯ-аас гаргасан хичээлийн шинэ жилийн зорилго, зорилт, Боловсролын ерөнхий хууль, Архангай аймгийн БШУГ-аас дэвшүүлж буй зорилтуудын талаар мэдээлэл хийж, 2023-2024 оны хичээлийн жилийн зорилго, зорилтоо баталлаа.

Бага хуралд Архангай аймгийн 30 сургууль, 35 цэцэрлэг, Мэргэжлийн боловсролын сургуулийн 200 гаруй багш, удирдах ажилтнууд оролцсон юм.

Таны сурталчилгаа