Цаг үеийн мэдээ

Монгол орны хойд хэсгийн уур амьсгал, байгаль орчин, цэвдэг, мөстлийн хөгжил, доройтлын сүүлийн хэдэн зуун мянга, сая жилийн динамикийг тодорхойлох зорилготой хээрийн судалгааг Хөвсгөл нуурын районд  2023 оны 8-р сарын 22-оос 8-р сарын 31-ний хооронд олон улсын эрдэмтийн баг зохион байгуулав. 

Хээрийн ажлын хүрээнд судалгааны талбайд орших зарим нуур, голын ус, агуйд хуримтлагдах мөс, хурдас, банаас дээж авч гаднын улсад изотопын болон бусад холбогдох нарийн шинжилгээг хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Мөн хээрийн судалгаагаар цуглуулсан мэдээ материал агаар, газрын фото болон видео баримтуудад тулгуурлаж төслийн төгсгөлд олон улсын импакт фактор өндөртэй сэтгүүлүүдэд өгүүллүүд хэвлүүлэх юм. 

Олон улсын багийн хээрийн судалгааны ажилд Монгол Улсын ШУА-ийн Газарзүй, гео экологийн хүрээлэн, Английн Нортумбриягийн их сургууль, ОХУ-ын Эрхүүгийн Техникийн их сургууль, ОХУ-ын ШУА-ийн харьяа В. Ч.Сочавагийн нэрэмжит Газарзүйн хүрээлэн, Монгол Улсын Боловсролын их сургуулийн эрдэмтэн судлаачид оролцов.

Таны сурталчилгаа