Цаг үеийн мэдээ

Улаанбаатар хотын орон сууцны үнэ 2023 оны 8 дугаар сард өмнөх оны мөн үеэс 7.1 хувиар,  өмнөх сараас 1.3 хувиар өссөн байна. 2023 оны 8 дугаар сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 3.72 сая төгрөг болж, Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 4.01 сая төгрөг байна.

2023 оны 8 дугаар сард хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 3.38 сая төгрөг болж, Чингэлтэй дүүрэгт хамгийн өндөр буюу 4.12 сая төгрөг байна.

Таны сурталчилгаа