“Белград-2023” ДАШТ-ийн 4 дэх өдрийн барилдаан боллоо.
57 кг жинд олимп дэлхийн хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Бат-Очирын БОЛОРТУЯА эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт 2022 оны ДАШТ-ий хүрэл медальт, Европын хошой аварга, дэлхийн чансааг тэргүүлэгч Украины Алина Хрушина Акобиятай барилдах байсан ч учраа нь гэмтлийн улмаас дэвжээнд гарсангүй. Одоо Унгарын бөх Рамона Галамбоштой хүч үзнэ.
55 кг жинд Чинболдын ОТГОНТУЯА (МОНГОЛ) дагах барилдаанд дэлхийн залуучуудын аварга, AIN-Беларусийн Арина Мартыноваг цэвэр ялаад, дараа нь 2022 оны ДАШТ-ий хүрэл медальт Канадын Карла Годинестэй барилдаж 1:5 оноогоор ялагдав.
65 кг жинд Түвшинжаргалын ЭНХЖИН хоёрдугаар тойрогт Европын хошой аварга Болгарын Мими Христовад 0:10 оноогоор цэвэр ялагдлаа.