Эрүүл мэндийн байгууллагууд томуу томуу төст өвчний дэгдэлтийн үеэр нийт 2607 ор дэлгэснээс өчигдрийн /2025.01.14/ байдлаар 1408 хүүхэд эмчлүүлж байна. Одоогоор 1199 ор сул байна.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан томуугийн дэгдэлт буурсан ч, хичээл эхлэхээр нэмэгдэх хандлагатай тул хүүхдэдээ тогтмол маск зүүлгэх, амралтын хугацаанд сайтар дархлааг нь дэмжих, унтуулж амраах, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглүүлэхийг зөвлөж байна.