Цаг үеийн мэдээ

“Хурд” хамтлагийн “Бүсгүй” дуунаас сэдэвлэсэн “Бүсгүй” уран сайхны киноны талаар мэдээлэл хийлээ.

Хурд хамтлагийн дуучин Д.Ганбаяр: -Туулж ирсэн амьдралаараа Монголын кино урлагт нэгэн бүтээлийг хийж бүтээе гэсэн бодол сэтгэл маань шулуудсан. Ийн кино урлагийн салбарын дүү нартайгаа санал бодлоо солилцож энэхүү бүтээлийг хийлээ. Уран бүтээлийг минь тавтай сууж, тухтай үзээрэй гэж хүсье. Киноноос харах юм их байгаа. Киноноос сонсох юм их байгаа. Маш сайн магадлан сонсоод маргааш нь дахиад үзээрэй гэдэг үгийг хэлмээр байна. 

Хурд хамтлагийн гитарчин Д.Отгонбаяр: -Энэ киногоороо бид энэ нийгэмд эерэг хандлагыг түрүүлэхүйц мэдрэмжийг өгөөсэй гэж анхнаасаа зорьсон. Хурд хамтлагийн 32 жилийн ой дээр гарч буй энэ кинонд хамтлагийн замнал, анх байгуулагдаж байсан түүхүүд орсон. Кино гэдэг хүн бүрийн амьдралын салшгүй нэг хэсэг. Бүсгүй хэмээх түүхэн энэ кино маань нэгдүгээрт, хайрын мелодрам. Болзооны кино гэж бид нар нэрлээд байгаа. Хоёрдугаарт, Хурд хамтлаг анх байгуулагдсанаас эхлэн Хар салхи концерт хүртэлх үйл явц гарна. Гуравдугаарт, эх орон, гэр бүл, аз жаргал, хүн юуны төлөө амьдарч, юуны төлөө нийгмээс, байгаль орчин, эх болсон зургаан зүйл хамаг амьтнаас мэдрэмжээ авдаг вэ? гээд энэ бүгдийг бид нар кинондоо багтаахыг зорьсон. Энэхүү кино маань яг цаг үеэ олж, нийгмээ соён гэгээрүүлэх, Монгол хүний зүрх сэтгэлийг эерэг хандлага руу аваачихад багахан ч гэсэн хувь нэмрээ оруулаасай гэдэг үүднээс уран сайхны кино маань бүтээгдсэн. Хурд хамтлаг цаашид маш олон ажлуудыг төлөвлөсөн. Энэ киноноос олсон ашгаараа хөдөө орон нутгийн эмнэлгүүдийн нярайн тасгуудыг эмнэлгийн багаж, нарийн тоног төхөөрөмжөөр тоноглох, авч өгөх хүмүүнлэгийн ажлуудыг үргэлжлүүлнэ. Бид нар ингэж л байгаа зүйлээрээ үлгэр дуурайл болно.

Бүсгүй киноны ерөнхий найруулагч Л.Базарсад: -Энэхүү кино 1990 онд нийгэм солигдсоны дараа залуучуудын амьдралын хэв маяг ямар байсан юм, хоорондоо яаж дурлалцдаг байсан юм, тэнд тосгоны амьдрал ямар байсан юм, Монголын рок поп тухайн үед ямар байсан юм, барууны соёл тухайн үед ямар нөлөө үзүүлдэг байсан юм гээд олон зүйлс гарна. Ер нь драма, мелодрам жанрын киног монголчууд хийхээс айдаг болчихжээ. Үзэгчид нь илүү сонирхолтой юм үздэг болж. Уран зураг ярих юм бол суурь уран зургаа сайн хийхгүйгээр хэтэрхий орчин үеийн жанр руугаа давамгайлаад байна. Хүн хоорондын харилцааг үзүүлдэг драм жанрын киног түлхүү хийе гэж тохиролцоод явсан. Хайр дурлал гэхээр 19, 20 насныхныг түлхүү харуулдаг. Дунд насныхан хэрхэн дурлалцдаг вэ гэдгийг харуулахыг зорьж, жүжигчин С.Ариунбямбыг кинондоо тоглуулсан. Хоёр жүжигчин маань тун нандин хослолыг энэхүү кинон дээр харуулсан. 5 аймгаар дамжиж, 40 хоногийн зураг авалт хийсэн. 2024 ны гуравдугаар сард зураг авалтаа эхэлсэн.

Энэ дуу яаж бүтсэн тухай л гарна гэсэн үг. Хоёр жилийн турш зохиолоо зогсолтгүй шинэчилсэн. Ах нараасаа түүхийг нь сонсож, нэгдүгээр найруулагч Галмандах ах үйл явдлын дарааллыг гаргасан. Ийн зохиолоо А.Миеэгомбо зохиолчид хүлээлгэн өгсөн. Энэ кино бол Хурд хамтлагийн тухай бидний мэдэхгүй түүхийг өгүүлнэ. 

Таны сурталчилгаа