Цаг үеийн мэдээ

Шүлхий өвчнөөс сэргийлэх, 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах зорилгоор Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2023 оны А/251 дугаар тушаалаар шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх 2023 оны намрын нэгдсэн дархлаажуулалтын арга хэмжээнд нийт 6,6 сая толгой үхэр, цаа буга, гахайг хамруулахаар төлөвлөн ажиллаж байна. 

Урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад шаардагдах вакциныг 6 ажлын хэсэг зориулалтын тээврийн хэрэгслээр бүх аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн газарт хүргүүллээ. 

Дархлаажуулалтын арга хэмжээг 10-р сарын 05-ны өдрөөс улсын хэмжээнд нэгдсэн байдлаар хэрэгжүүлж эхэлжээ. 

Таны сурталчилгаа