Цаг үеийн мэдээ

УДБЭТеатр жаран жилийн ойн хүрээнд Үе үеийн уран бүтээлчид, ажилтан албан хаагчдад зориулсан "Хүндэтгэлийн улаан хивсний ёслол хүлээн авалт", "Сонгодог жаран" баримтад киноны нээлт, "Жаран жил" хүндэтгэлийн концерт зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгууллаа.

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр-ын үе үеийн уран бүтээлчид болон сонгодог урлагийг таниулан, бүтээлцэж буй театрын хамт олонд жаран жилийн ойн баярт өдрийн мэндийг хүргэе.