УИХ-ын дарга Г.Занданшатар:
Монголын парламентын түүхэнд иргэд хууль тогтоох эрхээ шууд хэрэгжүүлэхийн төлөө эвлэлдэн нэгдэж, саналаа өгч байна.
НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэн 5 хувьд хүргэх саналыг 100 гаруй мянган иргэн өгч, УИХ-ын Төсвийн байнгын хорооноос Ажлын хэсэг гарч ажиллаж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нийгмийн даатгалын шимтгэл болон ХХОАТ-ын шимтгэлийг 50 хувь бууруулах саналыг 100 мянган иргэн дэмжжээ.
Төр, засаг иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахын тулд санал бодлыг нь сонсож, хуульчлан биелүүлэх үүрэгтэй юм. Иргэдээ сонсож, хуулиа дээдэлье.