Он гарсаар гол, нуурын мөс цөмөрсөн 18 удаагийн тохиолдол бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 27 иргэн, 13 тээврийн хэрэгслийг аюулгүй байдлыг ханган ажиллалаа.
Манай орны томоохон гол, мөрний мөс зайрмагтаж эхэлсэн үед цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчихгүй байхыг Онцгой байдлын урьдчилан сэргийлэх газраас анхааруулж байна.