Зэвсэгт хүчний 339 дүгээр анги нь Баянхонгор аймаг дахь Политехник коллежтой хамтран ажиллах “Санамж бичиг"-ийн хүрээд энэ оны хоёрдугаар ээлжээр татагдан ирсэн 40 хугацаат цэргийн алба хаагчдыг барилгын өргөн мэргэжил олгох сургалтад хамруулах нээлтийн ёслолын ажиллагаа боллоо.
Энэхүү нээлтийн ёслолд Политехник коллежийн сургуулийн захирал Б.Бат-Орших, тус ангийн захирагчийн орлогч хошууч Д.Мөнхтулга, Политехник коллежийн сургалтын хэлтсийн дарга Т.Бат-Ирээдүй, Барилга-өрөг угсралтын багш С.Үүрцайх, барилгын засал чимэглэл ангийн багш О.Наранчимэг, хугацаат цэргийн алба хаагчид болон политехник коллежийн сурагчид оролцлоо.
Уг ёслолын ажиллагааг Политехник коллежийн сургуулийн захирал Б.Бат-орших нээж, төрийн дуулал эгшүүлэв. Мөн тус ангийн захирагчийн орлогч хошууч Д.Мөнхтулга хугацаат цэргийн алба хаагчдадаа мэндчилгээ дэвшүүлж сургалтын өндөр амжилт хүсэв.
Мөн энэ үеэр тус коллежийн үсчин, оёдлын ангийн суралцагчдын хамтлаг бүжиг, цахилгаан хөгжмийн хамтлаг, хугацаат цэргийн алба хаагчдын төлөөлөл ая дууны мэндчилгээ тус тус дэвшүүлэв.
Энэ хичээлийн жилд тус ангиас Барилга-өрөг угсралтын ангид 20, Барилгын засал чимэглэлийн ангид 20 хугацаат цэргийн алба хаагчид хамрагдаж, мэргэжил эзэмшинэ.