Цаг үеийн мэдээ

Хонь: Амьдрах итгэл дүүрэн байна. Эргэн тойронд тааламжтай өөрчлөлт эхэлнэ. Ажил ихтэй ч тайвширч амрах боломжийг барьж аваарай. Энэ өдөр хийхээр төлөвлөсөн ажил байсан ч дуртай зүйлдээ цаг гаргаарай. Бусдад туслах ажилд зориулсан хүчин зүтгэлийн чинь үр дүн таныг урамшуулж зоригжуулна. Хүмүүсийг баярлуулах нь танд их таалагдана.

Үхэр: Холбоо харилцаа тасалдаж байгаа мэдрэмж төрж болох юм. Ашиг сонирхол өөр өөр болсон хамтын ажиллагаа салах нь хамгийн зөв алхам байх болно. Өнөөдөр асуудлыг шийдэхэд танаас маш их хүч, сэтгэлийн тэнхээ шаардагдах болно. Өмнөх ажлаа хийж дуусган, өөрийнхөө өдөр тутмын амьдралыг эмх цэгцэд нь оруул. Ганц бие хүмүүс хайр дурлалтайгаа учирч болзошгүй. Хэрэв юу хэлэх хийхээ сайн мэдэхгүй байгаа бол хэрэгтэй зөвлөгөөнд анхаараарай.

Ихэр: Өмнө нь хойш тавьсан хуучин ажлуудаа цэгцэл. Анхаарлын гадна орхигдсон асуудлаа шийд. Өөрийгөө эерэг нөхцөл байдал, зөв хүмүүсээр хүрээлүүл. Идэвх болон тэвчээр их шаардах бололтой. Үр бүтээлтэй байхын тулд өөрийнхөө бие махбод болон оюун ухааныг эерэг энергиэр хангалттай цэнэглэ. Жил дуусаж байгаа тул энэ онд хийсэн бүтээснээ дүгнэж, шинэ сонирхолтой үйл явдалд бэлд.

Мэлхий: Өнөөдөр хувийн ажлаа амжуулах тийм ч хэцүү биш байх болно. Гэхдээ ихэнх үйл явдал тийм ч хөгжилтэй байхгүй болов уу. Элдвийн санаа бодлоос хол бай. Та сайн төвлөрөхгүй бол олохоосоо илүүг алдаж магадгүй. Эрүүл мэндээ сайн анхаар. Гадуур явах хүмүүс даарч хөрж ханиад тусахаас сэргийл. Хайрын харилцаа таны хүссэнээр байж үдшийг романтик орчинд өнгөрүүлнэ.

Арслан: Сэтгэл хөдлөл ердийнхөөс ихсэх тул бодлогогүй үйл ажиллагаанаас сэргийл. Аливаа зүйлийг сайн эргэцүүлэн бодож үз. Хамтран ажиллагсадтайгаа илэн далангүй ярилц. Энэ үед тэдний тус нэмэр үнэлж баршгүй их байх болно. Оны сүүлээр та тооцоонд авах ёстой мөнгөө барагдуулахаар чармайна. Өөрийн ажлыг дараагийн шатанд гарсан эсэх талаар дахин нягтлан шалгаж үзэх хэрэгтэй.

Охин: Шинэ ажил эхлэхээ түр хойшлуул. Эргэн тойрны хүмүүс сэтгэл хөдлөлд автана. Сонирхолтой мэдээлэл хүлээн авбал түүнийг өөрийн зорилгодоо ашиглахад сайн ч үргэлж сэрэмжтэй бай. Удирдлага, хамт олноосоо зэмлэл хүртэхгүйн тулд ажил дээрээ алдаа бүү гарга. Өнөөдөр аливаа үйл явдлын үнэн дүр төрхийг тодорхойлоход хүнд байх болно. Гэнэтийн огцом шийдвэр бүү гарга.

Жинлүүр: Ил тод биш байдлаас болж сэтгэл санаагаар унаж магадгүй. Шинэчлэл хийх нь таны цаг завыг үрнэ. Гэхдээ та сайжирсан нөхцөл байдлаас хожим нь үр ашиг хүртэх тул бүү шантар. Цалин хөлс өсвөл ажлын талаарх сэтгэл дундуур байдал алга болно. Чухал байсан хүсэл мөрөөдөл тань биелэх эерэг боломж бололцоо харагдаж эхэлнэ. Харилцаандаа юуг өөрчилбөл зөв зохистой вэ гэдгийг олж мэдэх үе.

Хилэнц: Өнөөдөр ажилдаа хичээнгүй хандах тийм ч сайхан ааштай байхгүй. Ерөнхий чиг хандлага ашигтай зүйл рүү чиглэнэ. Хичээнгүй байдал, уйгагүй чармайлтын хүчээр ажил урагшилж, сайн үр дүнг өгнө. Харин гадаад харилцаа нэлээд таагүй байх тул ганцаардаж мэднэ. Харилцаандаа муу нөлөө үүсгэж магадгүй зүйлээс хол бай. Ажлын түншлэлээр хүчирхэг холбоо харилцаа бий болгох боломжтой.

Нум: Мөрөөдлөө биелүүлэх хүсэл оргилох үе. Хийсвэр төсөөлөл маш хүчтэй илрэх бололтой. Ээдрээтэй гэрээ хэлэлцээр, хэцүү шийдвэрээ хойш нь тавиад жилийн сүүлийн өдрүүдийг сайхан баярлаж өнгөрөө. Таны өрөвч зөөлөн сэтгэл нэмэгдэж буяны байгууллагад өөрийн хандивыг өргөх байх. Орчлон хорвоог сайхан болгох хүслээ өөрийн ахуйн амьдралаас илүүд үзэх бололтой. Хайр дурлалын харилцааг цэвэр ариун замнал гэрэлтүүлэх болно.

Матар: Тайван байж, өөртөө анхаарал тавих үе. Гадаад төрх, биеийн үзэмждээ анхаарч, гоо сайханд явах дасгал хөдөлгөөн хийх зэрэг нь таныг өөртөө итгэлтэй болоход туслах болно. Хэрвээ танд ямар нэг сэтгэл зовоосон зүйл байгаа бол бусдаас чухам юу хүсэж байгаа талаараа дахин нэг бодоод үзэхийг зөвлөж байна. Олны анхаарлын төвд байхыг хүсэж байгаа бол өөрийгөө зөв илэрхийл.

Хумх: Энэ үед эргэн тойронд хөөр хөгжил ихэснэ. Таны санхүүгийн байдал сайн тал руугаа эргэнэ. Ах дүүс гэр бүлийнхэндээ баярын бэлэг бэлтгэх бололтой. Тэднийхээ төлөө сэтгэл шингэсэн бэлэг аваарай. Баярын бэлтгэлээ хийж дуусгахгүй бол оройтох нь байна. Зарим хүмүүс гадаад улс руу аяллаар явах бололтой. Хувийн бэлтгэлээ сайтар хангах нь чухал үе шүү.

Загас: Сэтгэл зовоосон асуудлаа түр хойш нь тавь. Хувийн туршлага дээрээ үндэслэн бодит байдал ба мөрөөдлийн хоорондох ялгааг олж хар. Амьдрал илүү энгийн байдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болно. Таны ажилд хэрэгтэй шинэ санал ирж болно. Оновчтой бизнес санаа удахгүй танд шинэ боломж үүсгэхийг үгүйсгэхгүй.

Таны сурталчилгаа