Цаг үеийн мэдээ

Япон улсад шинэ оны эхний өдөр 7.5 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас нас барсан иргэдийн тоо өнөөдрийн байдлаар 161-д хүрээд байна. Энэ долоо хоногийн эхэнд газар хөдөлсөн бүсэд их хэмжээний цас орсноор аврах болон эрэх хайх ажиллагаанд хүндрэл учруулж байна. 

Ишикава мужийн эрх баригчдын мэдээлснээр одоогоор 100-195 орчим тооны хүн сураггүй байгаа юм. Газар хөдлөлтөд хамгийн их өртсөн Ното хойг болон Ишикава мужийн орчимд мянга мянган аврагч байгалийн гамшигт өртсөн бүсэд эрэн хайх, аврах ажиллагааг явуулж байна.

Цаг агаар хүйтэрч, сүүлийн хоёр хоногийн турш цас орсон нь төрийн өмчийн 404 хорогдох байранд хоног төөрүүлж буй 28,800 иргэний нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна. Зам харилцаа муудсанаар гэрэл цахилгаангүй байгаа иргэдэд хүргэх тусламж ч удааширч байгаа юм. Ням гарагийн байдлаар Ишикава мужийн 20,700 айл тоггүй, 66,100 орчим айл усгүй байна. 

Японы Ерөнхий сайд Фумио Кишида нуранги доор байгаа иргэдийг аврах, зам харилцаа эвдэрч тусгаарлагдсан бүсэд аврагчдыг хүргэх нь нэн тэргүүний чухал зорилт болж байгааг мэдэгджээ. Япон улсад жил бүр хэдэн зуун газар хөдлөлт бүргэгддэг учраас барилга байшингуудын дийлэнх нь газар хөдлөлтөд тэсвэртэй байхаар баригддаг. Гэвч Ното хойг зэрэг эртний хотууд дахь хуучин барилга байгууламж тэсвэр муутай байдаг тул нурж сүйдэн их хэмжээний гарз дагуулдаг байна.

Таны сурталчилгаа