Цаг үеийн мэдээ

Монголын өвлийн аялал жуулчлалыг Дэлхийд сурталчлахаар олон сая дагагчтай инфлүүнсэр Nas daily студийн багийн контент бүтээгчид өнөөдөр /2024.01.11/ Хангал сум Хялганат тосгоноор аялж байна.

Өнгөрсөн 8-р сард Монголд ирж аялал жуулчлалыг сурталчилсан Дэлхийн хамгийн олон сая дагагчтай NAS DAILY-гийн студийн олон сая дагагч бүхий Япон, Солонгос, Хонг Конг инфлүүнсэр “Монголын өвлийн нутгийг үзүүлье” уриатайгаар мэдээлэл, сурталчилгааг бэлтгэхээр ирсэн.

Тэд өнөөдөр Хангал сумын 2-р багийн малчин, сэтгүүлч Х.Эрдэнэбулганы хот айлаар зочилж нүүдэлчин ахуй соёлтой танилцлаа. 

“Нэг жуулчинд-Нэг хонь” хөтөлбөрийн  хүрээнд ирсэн инфлүүнсэрүүдэд хундан цагаан хонь бэлэглэлээ. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх 1 жуулчинд-1 хонь хөтөлбөр үргэлжилж байна.

Таны сурталчилгаа