Цаг үеийн мэдээ

Өнгөрсөн амралтын өдөр Тайваньд болсон сонгуулиар эрх баригч Ардчилсан дэвшилт намын нэр дэвшигч, дэд Ерөнхийлөгч Лай Чинтэ ялалт байгуулсан билээ. Тайваний тусгаар байдлыг хамгаалах үзэл баримтлалтай намын нэр дэвшигч эрх барих болсонтой холбогдуулан АНУ-ын албан бус төлөөлөгч баяр хүргэсэн байна.

Уг үйл явдлын дараа Бээжин дургүйцлээ илэрхийлж, АНУ-ын төлөөлөгчийг зэмлэн буруушаажээ. Улмаар Тайваньтай дипломат харилцаа тогтоосон байдаг 13 жижиг улсын нэг Науру дипломат харилцаагаа цуцалж, эх газрын Хятадын бодлогыг дэмжихээ мэдэгдлээ. Хятад нь Тайванийг тусгаар улс гэж хүлээн зөвшөөрдөггүй ба өөрийн улсын нэг хэсэг гэж үзсээр ирсэн.

Лай Чинтэ ялснаар эрх баригч нам гурав дахь удаагаа ялалт байгуулсан явдал болж байна. Гэвч Ардчилсан дэвшилт нам Тайваний тусгаар байдлыг дэмжсэнээр өнгөрсөн найман жилийн хугацаанд дипломат харилцаатай 10 улсаа алджээ. Номхон далайд Австралийн зүүн хойно оршдог арлын улс Науру урьд өмнө 2002 онд Тайваниас дипломат харилцаагаа тасалж, 2005 онд эргэн сэргээж байсан юм. 

Таны сурталчилгаа