Цаг үеийн мэдээ

Японы All Nippon Airways нислэгийн компанийн дотоодын нислэг үйлдэж байсан Боинг 737-800 загварын онгоцны бүхээгийн шил цуурсан тул онгоцыг хөөрсөн нисэх буудал руу нь буцаажээ. Онгоц хөөрснөөс хойш 40 минутын дараа бүхээгийн баруун талын зургаан цонхны хоёр дахь нь цуурч хагарал үүссэн байсныг олж мэдсэн байна.

Цонх нь хагарсан All Nippon Airways компанийн 1182 дугаар нислэгийг үйлдэж байсан онгоцыг буцааснаар дотор нь байсан 65 хүн эсэн мэнд газарджээ. Хагарал онгоцны цонхны дөрвөн давхар шилний гадна хэсэгт үүссэн байсан гэж All Nippon Airways мэдэгдсэн байна. Цонх хагарч цуурсан шалтгааныг тогтоох ажил үргэлжилж байна гэж Японы тээвэр зуучлал, дэд бүтэц, аялал жуулчлалын яам мэдээлжээ.

Боинг 737-800 загварын онгоцыг 1998 оноос хойш ажиглаж байгаа бөгөөд аюулгүй байдлыг дээд зэргээр хамгаалсан гэж үздэг. Гэвч сүүлийн нэг сарын хугацаанд Боинг 737 загварын онгоц хоёр дахь удаагаа бэрхшээлтэй тулгарч байна. Энэ сарын эхэнд Аляск Эйрлайнс компанийн Боинг 737 Макс 9 загварын онгоцны аваарын хаалга нислэгийн дундуур унасан хэрэг олныг цочирдуулаад байсан юм. Уг явдлын дараа АНУ даяар Боинг 737 макс 9 загварын 171 ширхэг онгоцыг газардуулж, аюулгүй байдлыг нарийвчлан шалгаж байна. 

Эх сурвалж: Еdition.cnn.com

Таны сурталчилгаа