Цаг үеийн мэдээ

Хамтарсан бэлтгэлд Бээжин хотын чөлөөт бөхийн шигшээ болон ӨМӨЗО-ы сонгомол бөхийн шигшээ багийн 50 гаруй тамирчин оролцож байна. 

Харин манай талаас холбооны дэд ерөнхийлөгч, сонгомол барилдааны шигшээ багийн дасгалжуулагч С. Мөнхсүхээр удирдуулсан 30 гаруй тамирчин хамрагдаж байгаа юм. 

Эзэн орны тамирчдын дийлэнх улсдаа 1-3 түрүүлсэн шигшмэл тамирчид сонгогдсон нь бэлтгэлийн үр өгөөжийг нэмэгдүүлж байна. 

Тус бэлтгэлийг холбооны сонгомол бөхийн хөгжил хариуцсан дэд ерөнхийлөгч, Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Болдын санаачилга, хамтын ажиллагааны хүрээнд 2 дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд 15 хоног үргэлжилнэ. 

Таны сурталчилгаа