Цаг үеийн мэдээ

Фитнесийн спортын нэгэн шинэ төрөл болох фанкшенл фитнесийн хоёр дахь удаагийн багийн УАШТ "UG Palace" ордонд эхэллээ. Тэмцээнд 24 багийн 72 тамирчин (баг бүр 3 хүнтэй) таван өөр дасгалыг хоёр өдрийн турш хийж өрсөлдөх юм.

2017 оноос хойш дэлхий дахинд хөгжиж буй фанкшенл фитнес нь хүндийн өргөлт, хөнгөн атлетик, гимнастикийн элементүүдийг агуулсан, хүч, хурд, тэсвэр, авхаалж самбаа, стратеги шаардсан дасгалуудыг олон улсын стандартын дагуу хийж гүйцэтгэн өрсөлддөг онцлогтой.

Манай улсад өнгөрсөн жил фанкшенл фитнесийн холбоо байгуулагдаж, энэ жил хоёр дахь УАШТ-ээ явуулж буй юм. УАШТ-д амжилттай оролцсон тамирчдаас сонгон шалгаруулж, Ази болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцуулах болно.

Таны сурталчилгаа