Улсын онцгой комиссоос БЗД-ийн 26 дугаар хороонд нэгдүгээр сарын 24-нд гарсан газны осолтой холбогдуулан мэдээлэл хийлээ.
Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв болон бусад мэргэжлийн шинжээч, инженерүүдээс бүрдсэн ажлын хэсэг тухайн дэлбэрэлтэд өртсөн 4 барилгын төлөв байдалд дүгнэлт хийсэн. Энэ дүгнэлтийг Барилга, хот байгуулалтын яамны хяналтын албаны дарга Жаргал танилцууллаа.
Галд өртсөн 207 байр, 830 дугаар байр, 201, 204 дүгээр байруудад үзлэг шалгалтуудыг хийсэн. Бүх барилгаас дээж авсан. Гал түймэрт өртсөн байдал, галын нөлөөллийн байдал, үндсэн барилгын хийцэд нөлөөлсөн эвдрэл гэмтлийг тодорхойлох оношлогоо шинжилгээг хийлээ.
207 дугаар байрны 63 галд өртсөн айлын техникийн давхар, барилгын дам нуруу, багана, хучилт, хэв гажилтаас дээж авч шинжилсэн. Галд өртсөн 204 дүгээр байрны гадна талын хана, 201 дүгээр байрны зүүн талын хана багана, дам нуруу, 830 дугаар байрны үндсэн хийцүүдэд үзлэг шалгалт хийлээ. 207 дугаар байрны гадна пасадны 75 хувь орчим нь галд өртсөн. 10 айлын сууц бүхэлдээ, 45 айл хэсэгчлээд галд өртсөн. 8 айл галд өртөөгүй төлөв байдалтай байна. Багана дам нуруунд үүссэн ан цав өргөний хэмжээ барилгын норм дүрмээс 5 дахин их гарсан. Энэ нь газар хөдлөлтөд тэсвэрлэх чадвар, бат бэх найдваржилтын түвшинг хангахгүй гэсэн асуудал яригдаж байгаа. Сорьцын нийт уртын дагуу нүүрсхүчлийн хий тархсан, дотор арматур зэврэлтэд хүчтэй өртөх эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн. Барилгын нийт 210 ширхэг багана байгаа. Үүнээс 8.8 нь галд хүчтэй нэрвэгдсэн. Металь баганы 50 хувь нь бүрэн шатсан. 391 ширхэг төмөр бетон дам нурууны 9.5 хувь нь галд хүчтэй нэрвэгдсэн. Өргөтлийн металь дам нуруу пургоны 60 хувь бүрэн шатсан. Төмөр бетон хучилтын 7 хувь нь галд нэрвэгдсэн. Металь хучилтын 60 хувь нь бүрэн шатсан гэсэн нөхцөл байдал тогтоогдсон. Үндсэн хоёр лифтийн 42 эд ангид эвдрэл гэмтэл гарсан. Галд өртсөн. Цаашид ашиглалтын шаардлага хангахгүй дүгнэлт гарсан.
830 дугаар байрны 1, 2 дугаар давхар нөлөөлөлд өртсөн. Хэв гажилтын хэмжээ шаардлагыг хангаж байна гэж үзсэн. Ан цавын хэмжээ мөн норм дүрэм стандартын дагуу байна. Дам нурууны 1.2-1.4 хувь нь галд хүчтэй нэрвэгдсэн. Мөн хоёр оффисын барилга галд өртсөн. Доторх халаах хэрэгслүүд тодорхой хэмжээгээр солигдсон. Одоогийн байдлаар. Үүнд тодорхой үйл ажиллагаа явуулах боломжтой. 1, 2 дугаар давхрын гадна пасад галд өртсөн. Үүнийг шинэчлэн солих шаардлагатай. Бэхлэгээ хүчитгэлийг 1, 2 дугаар давхарт хийх нь зүйтэй гэж үзсэн.
201 дүгээр байр нь ахлах сургуулийн барилга. 207 дугаар байртай залгаа баруун талын хана галд өртсөн. Дулаалга шатсан. Үндсэн хийцүүд галд өртсөн учир шинэчлэн солих шаардлагатай. Доторх цахилгаан, дулаан, лифт зэрэг нь бүрэн ашиглагдах боломжтой.
204 байр нь 207 дугаар байрны залгаа зүүн талд байрлах усан спорт сургалтын төвийн барилга. Үүний 1-5 давхар хүртэлх гадна дулаалга буюу үндсэн хийцүүд галд өртсөн. Галд өртсөн хэсгийг солих шинэчлэх шаардлагатай гэсэн урьдчилсан шийдвэр гарч байгаа. Галын дөл 2 давхрын өртгөлөөр буюу баруун хойд талаар орсон. Гал орсон өрөөний халаах шугам сүлжээ галд өртсөн. Тооцоо судлагаагаар эхний байдлаар ийм дүгнэлтүүд гараад явж байна.