Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Бурханы шашны зүтгэлтэн, "Бурханч лам" Ганхүүгийн Пүрэвбат тэнгэрт дэвшлээ. Тэрээр 1965 онд Төв аймгийн Борнуур суманд 15 хүүхэдтэй айлын долоо дахь хүү болж төржээ.
1982-1985 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийг монгол зургийн мэргэжлээр төгсөж, Урчуудын эвлэлийн хороонд "Монгол зураг"-ийн зураачаар ажиллаж байгаад цэргийн албаа Зэвсэгт хүчний "Хүндэт харуул"-ын ангид хаасан.
Цэргээс халагдаад 1987-1990 онд Шашны дээд сургуулийн урлахуйн ангид элсэн суралцжээ.
Улмаар 1990 онд Энэтхэгийн Дарамсалад очиж 3 жил Төвөдийн Бурхан урлалын сургуулийн урлахуйн ангид суралцсан юм.
Г.Пүрэвбат лам Мэгжид Жанрайсаг бурхныг шүншиглэх, IX Богдыг занданшуулах, Д. Сүхбаатар, Х. Чойбалсан нарын шарилыг Төрийн ордны Бунханаас зөөж оршуулах, Монгол Төрийн шүтээн Есөн хөлт цагаан тугийг амилуулах зэрэг ажилд гар бие оролцжээ.
Тэрээр нутагтаа 2010 оноос Аглаг бүтээлийн хийдийг үүсгэн байгуулж “Өлзийг бадруулагч хийд орон” болно хэмээн айлдсан байдаг. Өдгөө энэ хийд нь сүсэгтэн олон гадаад дотоодын жуулчдын очих дуртай газар болжээ.
2017 оны 2-р сард Улаанбаатар эрдэм их сургуульд “Монголын бурхны шашны урлахуйн ухааны тогтолцоо болон хөгжлийн хэтийн төлөв, үнэлэмжийн асуудал” сэдэвт ажлаар докторын зэрэг хамгаалжээ.
Түүний төрөл төрөгсөд, ар гэр, ойр дотныхонд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Сүсэгтэн
2024-04-10
Гэгээрсэн бүтээлч гайхалтай хүн юунаас болоод.ийм эрт буцсан юм бол доо. Ум ма ни бад мэ хум.
Зочин
2024-04-10
Ум маани бад мэ хум, сайхан үлгэрлэдэг бурханы элч байсан юмсан, энэ нэг хэдэн төрийн эргүү толгойтнуудын бузар булхайг залруулах аас залхаад мөнхийн орондоо морилж дээ, хайран сайхан хүн
Энхбаяр
2024-04-10
УМ МААНИ БАД МИ ХУМ
2024-04-11
дээр үед аймаар автын осолд орж байсан гэсэн түүнээс болчих уу