Зуны эхэн сарын шинийн 16, 17-нд буюу 5 сарын 24, 25-нд тэнгэрийн долоон бурхан од, Баян-Өндөр хайрхны тахилга болно. Хутагт ламын Гандан шаддүвлин хийд, Гончигсүмлэн хийдийн санаачилгаар 2011 оноос хойш зуны эхэн сард өдрийн сайныг сонгож баян өндөр хайрхныг тахиж ирсэн уламжлалтай.
2024 оны 5 дугаар 24-ны орой 21:00 цагт Хүрэнбулагийн рашааны баруун талд тэнгэрийн долоон одны тахилга, 25-ны өглөө 07:00 цагт Баян-Өндөр хайрхны овоон дээр тахилгын зан үйл болно.
5 дугаар сарын 24-ны 20 цаг 30 минутаас Амарын талбай, Говилын эцэс, Хорооллын эцэс, Эрдэнэ багаас Тэнгэрийн долоон бурхан одны тахилгад оролцох иргэдэд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ.
Эх сурвалж: Орхон аймгийн засаг даргын тамгын газар