Төв аймаг Эрдэнэ сум Өгөөмөр багийн нутаг дэвсгэрт Цонжин болдог цогцолбороос зүүн тийш аяллын зориулалттай хоёр хүний суудалтай нисдэг тэрэг осолдож, унажээ.
Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “2024 оны зургаадугаар сарын 30-ны өдөр аяллын зориулалттай жижиг нисдэг тэрэг унаж осолдлоо гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Ослын улмаас хоёр хүн гэмтэж, эмнэлгийн байгууллагад хүргэгдсэн. Уг дуудлага мэдээллийн дагуу Тээврийн цагдаагийн албанаас шалгалтын ажиллагааг явуулж байна” гэв.
С.ОТГОН