Цаг үеийн мэдээ

Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын бие бүрэлдэхүүнд Тусгай хүчний цэргийг сурталчлах ажил ЗХЖШ-ын даргын тушаалаар 2024 оны наймдугаар сарын 12-ны өдрөөс 23-ны өдрүүдэд үргэлжилнэ.

Сурталчилгааны ажлын зорилго нь Зэвсэгт хүчний тусгай хүчний цэргийн нэгтгэл, ангиудын үйл ажиллагааг сурталчлан таниулах, бие бүрэлдэхүүнд нээлттэй сонгон шалгаруулалтын журмыг танилцуулахад оршиж байна. 

Энэхүү үйл ажиллагааг алслагдсан орон нутгийн анги, салбаруудад цахим хэлбэрээр, Улаанбаатар цэргийн хүрээний нэгтгэл, ангиудад хөдөлгөөнт бүлгээр томилогдсон бүрэлдэхүүн явуулна.

Таны сурталчилгаа