Булган аймгийн онцгой комисс цаг үеийн асуудлаар шуурхай хуралдлаа.
Булган аймгийн Могод сумын хоёрдугаар баг "Хүйтний ам" гэх газар малын гоц халдварт цэцэг өвчин гарсан нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар, Орхон сумын нутаг дэвсгэрт үүссэн нөхцөл байдал, авсан арга хэмжээний талаар, Булган сумынд үүссэн нөхцөл байдал, авч байгаа арга хэмжээний талаар болон бусад асуудлыг сонсож холбогдох үүрэг чиглэлийг аймгийн Онцгой комиссын дарга өглөө.