2024 оны 9-р сарын 17-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Сэтгэл санааны хэт ачааллаас болж мэдрэлийн ядаргаанд орж болзошгүй. Дотнын хүмүүсийн санааг зовоож, тэдний анхаарлыг өөр тийш татахгүй байхад болно. Одоогийн амьдралаа голж хувь заяандаа гомдоллох хэрэггүй. Материаллаг байдлаа дээшлүүлэхэд танаас ихээхэн хүч хөдөлмөр шаардах болно. Шинэ харилцаанаас зугтах хэрэггүй. Таны амьдралд томоохон нөлөө үзүүлэх хэн нэгэнтэй учрах болно.
Үхэр: Ямар ч ажил хэргийг саадгүй шийдэх боловч мөнгө санхүүгийн асуудал нь нэлээд төвөгтэй байх болно. Төлөвлөгөө хэсэг хугацаагаар хойшлогдож мэднэ. Гэхдээ бусдыг өөртөө татах чадвар болон амьдралын эрч хүч өндөр байна. Хэн нэгэнд өндөр үнэлэгдэж, магтаал сайшаал сонсох үедээ их эрч хүчийг олж авна.
Ихэр: Ойр дотнын хүмүүстээ халамж анхаарал тавилгүй удсанаас болж тэдэнд буруу сэтгэгдэл төрүүлэх, хүйтэн хөндий болсон мэт санагдуулах магадлалтай. Одоогийн амьдралын болж бүтэхгүй бүхнийг өөртөө холбох гэсний хэрэггүй. Хамт олон болон ойрын хүмүүсийн итгэл найдварыг алдахгүйн төлөө бүхий л хичээл зүтгэл, бие сэтгэлээ зориулахыг зөвлөж байна.
Мэлхий: Эрсдэл дагуулсан ажилд оролцох, худалдан авалт хийх шаардлагагүй. Маргаан зөрчилдөөн болон хуурамч үйлдэл урьдчилан хэлэхийн аргагүй муу үр дагаварт хүргэнэ. Эргэн тойрны хүмүүстэй хандах хандлагаа эерэг байлгаж, харилцаандаа болгоомжтой хандахыг зөвлөж байна.
Арслан: Хов живээр ажил хэргээ явуулах хэрэггүй. Бүхий л зүйлд өөрийн эрч хүчтэй байдлаа харуулах хэрэгтэй. Судалж, туршаагүй зүйлийг дур мэдэн хийснээр том алдааг гаргах магадлал өндөр байна. Бусдын атаа жөтөөнөөсөө болж дэмий зарлага гаргасандаа дараа нь харамсаж магадгүй. Зарим зүйл ямар ч хэрэггүй сонголт гэдгийг олж мэднэ.
Охин: Шаардлагагүй зүйлд ач холбогдол өгч өөрийгөө ч бусдыг ч ядраана. Өмнө нь тохиролцоогүй ажлын шаардлага нь бусдын дургүйг хүргэж болзошгүй. Та өөрийн үзэл бодол, итгэл үнэмшлээ зөв үедээ зөв цагтаа гаргаж сурах хэрэгтэй. Аливаа маргаантай асуудлыг анхнаас нь судалж, нухацтай хандаарай.
Жинлүүр: Хувийн авьяас чадвараа ил болгон, амьдралаа ашигтайгаар эргүүлэх боломж гарна. Та удаан хугацааны турш хийгээгүй ажлаа хийж түүнээсээ урам зориг авна. Эргэлзээтэй аливаа асуудал нь таныг урагш ахихад саад болж магадгүй тул туршлагатай мэргэжилтэн эсвэл дотнын хүнээсээ зөвлөгөө авахад буруудахгүй.
Хилэнц: Дурсамж сэргээсэн сайхан өдрүүдийн нэг. Хайртай хүмүүсээ баярлуулах, тэднийг аз жаргалтай байлгах чин хүсэл тань биелнэ. Та хэн нэгний хувьд аврагч болохуйц сайн үйл хийж мэднэ. Харин эд хөрөнгө, өнгө мөнгөний төлөө улайран тэмцэх нь таныг давчуу ангалд аваачна гэдгийг санаарай. Өнөөдөр өөрийгөө өөрчилж, аль болох сайн талаа харуул.
Нум: Харилцааны тал дээр асуудал тулгарч магадгүй. Бүхнийг өөрийнхөөрөө хийх гэж зүтгэдэг хүнээс болж ажлын байранд томоохон маргаан дэгдэж болзошгүй. Аливаа таагүй нөхцөл байдлыг тэвчээртэй ухаалгаар даван туулаарай. Сэтгэлийн хөөрлөө дарж, тайван байдлыг бий болгохын тулд бясалгал хийж, мөргөн залбир.
Матар: Чухал шаардлагатай гэсэн ажлаа нэн түрүүлж хийхгүй бол танд гэнэтийн яаралтай ажил гарч төлөвлөсөн ажлаа гүйцэлдүүлж чадахгүйд хүрнэ. Бүх зүйл нэг удаагийн оролдлогоор бүтнэ гэж найдах хэрэггүй тул хийж бүтээх бүхэндээ хангалттай хугацаа гаргах хэрэгтэй. Албан томилолт болон гадаад аялал зэрэг нь танд ихээхэн сургамж, туршлага болж өгнө.
Хумх: Таатай мэдээ дуулж магадгүй. Энэ нь таныг ямар нэгэн шийдвэрт хүргэх мэдээ байх болно. Бодсон төлөвлөгөөгөө биелүүлэх гэж илүү хичээх хэрэгтэй болно. Өөртөө болон гэр бүлдээ бүхий л чөлөөт цаг заваа зориул. Хоол хүнс, эрүүл мэнддээ анхааран, архи дарс хэрэглэхээс татгалзах хэрэгтэй. Гэр бүлийн харилцаа хайр энхрийлэл дүүрэн, халуун дулаан уур амьсгалтай байх болно.
Загас: Мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж, хүссэн албан тушаалдаа очно. Олон хүний уур амьсгал сайнтай муутай байх ч таныг чиглэсэн хандлага нэлээд ширүүн байх болно. Өмнөө тулгарсан асуудлыг хойш тавилгүй дор бүр нь шийдвэрлэ. Хувийн амьдралд зохицуулах ажил нэлээд овоорч, таны эрч хүчийг барах болно.
Зочин
2024-09-17
Өдрийн зурхайг ингэж гаргаж байх нь маш зөв,хэвшил болгоорой,баярлалаа.
Д.Баатар
2024-09-17
За бараг таарч байх шив дээ