Цаг үеийн мэдээ

БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий Консулын газар нь Өмнөговь аймагтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, боловсрол, байгаль орчин, аялал жуулчлалын салбарт олон үйл ажиллагаа, арга хэмжээг хамтран зохион байгуулж ирсэн. 

2024 оны 09 дүгээр сарын 09-14-ний өдрүүдэд тус газраас тойргийн буюу говийн бүсийн 5 аймгийн төрийн албан хаагчдын төлөөллийг БНХАУ-ын Жэжян мужийн Ханжоу хотод уулзалт, туршлага солилцох арга хэмжээнд хамрууллаа. Ханжоу хот нь БНХАУ-ын Жэжян мужийн нийслэл, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны төв хэсэг, далайн эрэг дагуу Хөх мөрний сав газарт оршдог. 

Тус арга хэмжээгээр хамтын ажиллагааны уулзалт, тус хотын бүтээн байгуулалт, мужийн төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагаа, иргэдэд үйлчлэх цахим үйлчилгээг танилцах боломжоор хангасан юм.

Таны сурталчилгаа