Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Шэннон Коулин тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтолцоо, зам тээврийн салбарт хамтран хэрэгжүүлж буй авто замын төслүүд, шинээр хэрэгжүүлэх боломжтой төслийн талаар санал солилцлоо.