Дорнод аймаг, Халхгол сумын Ялалт багийн "Тамсаг булаг" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 270 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 130 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг есдүгээр сарын 17-ны өдрийн 13:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халх гол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчдыг хээрийн түймрийг унтраажээ. Уг түймэрт 3200 га хээрийн талбай өртөж шатсан байна.