Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар:
- Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний талаар
- Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуультай холбогдох зарим асуудлын талаар
- Шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлж байгаа ажлын талаар
- Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл
- Яаралтай тусламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төсөл
- Төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлж, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх хүрээнд хэрэгжүүлэх Цаасгүй засаг арга хэмжээний явц
- Иргэдээс төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандан 2024 оны жилийн эцсээр гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар
- Монгол Улсын засгийн газрын 2020- 2024 оны уйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар зэрэг 29 асуудал хэлэлцэнэ.